Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2021 оны 2-р сарын 3-р арав хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм бичвэр
2021 оны 2-р сарын 3 дугаар арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2021-03-01 Есөнбулаг сум
10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2021 оны 2-р сарын гуравдугаар арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Хүйс, Шарга, Халиун, Бигэрийн говь хоолой, Алтайн өвөр говиор -0.1-4.2 градус хүйтэн, бусад нутгаар -2.1-9.5 градус хүйтэн байлаа. Агаарын хамгийн их температур Алтай, Тооройд 12, Даривт 10, Хөхморьт, Шарга, Чандманьд 9 градус дулаан, бусад сумуудад 2-8 градус дулаан байлаа.
Агаарын хамгийн бага температур Жаргаланд -26, Дэлгэр, Гуулинд -25, Алтай, Баян-Уул, Дарив, Цогтод -24, Цээл -23, Хөхморьт, Төгрөг, Чандманьд -20 градус хүйтэн байлаа.
Хөрсний гадаргын дундаж температур Хүйс, Шарга, Бигэрийн говь хоолой, Алтайн өвөр говиор -1 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар -2-10 градус хүйтэн байлаа. Хөрсний гадаргын хамгийн их температур Тоорой, Алтайд 26, Бигэрт 22 градус дулаан, бусад сумуудад 6-19 градус дулаан байсан бол хөрсний гадаргын хамгийн бага температур Жаргалан, Баян-Уулд -29, Даривт -27, Тонхил, Цогт, Цээл сумуудад -24, Бугат -23, Есөнбулаг, Хөхморьтод -22, бусад сумуудад -18-21 градус хүйтэн байлаа.
Хур тунадасны хувьд энэ арав хоногт ихэнх нутгийг хамарч хур тунадас орсон ба Баян-Уулд 5.9 мм, Есөнбулагт 4.8 мм, Жаргаланд 3.6 мм, Шаргад 2.0 мм, Даривт 1.7 мм, Тайширт 1.1 мм, Хөхморьтод 0.8 мм, Халиун, Цогтод 0.6 мм, Алтайд 0.4 мм, Гуулин, Төгрөг, Цээл сумуудад 0.3 мм, Дэлгэр, Тонхилд 0.2 мм, Чандманьд 0.0 мм хур тунадас орсон байна. Харин бусад сумуудад хур тунадас ороогүй байна.
Салхины хамгийн их хурд Бугатад 30 м/с, Төгрөгт 25 м/с, Есөнбулаг, Тонхил, Хөхморьтод 24 м/с, Тоорой, Бигэр, Дарив, Чандмань, Шарга сумуудад 20 м/с, Баян-Уулд 18 м/с, Халиунд 17 м/с, Алтай, Жаргалан, Цогт сумуудад 16 м/с, бусад сумуудад 7-15 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурсан байна. Ихэнх нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 1-9 өдөр байлаа.
Малын усан хангамж: Малын усан хангамж дунд зэрэг.
Малын тарга хүч: Малын тарга хүч дунд зэрэг байна.
Цасны мэдээ: 2021 оны 2-р сарын 28-ны байдлаар Баян-Уулд 6 см, Есөнбулагт 4 см, Халиунд 3 см, Жаргаланд 2 см, Даривт 1 см, Гуулин тосгон, Дэлгэр, Тайширт 0 см зузаан цастай, нийт нутгийн 20 хувьд цасан бүрхүүл тогтсон байна. Цасны нягт Есөнбулаг 0.17 г/см3, Баян-Уулд 0.10 г/см3 гэж тодорхойлсон байна.
Хянасан: Цаг уурын хэлтсийн дарга / Т.Дэлгэрмаа /
Тойм бичсэн: ХААЦУ хариуцсан ерөнхий технологич ᠮᠡᠰᠢᠭᠳᠣᠷᠵᠢ ᠶᠢᠨ ᠭᠦᠨᠪᠢᠯᠢᠭ / М.Гүнбилэг /